Дональд Трамп Германы Рамштайн агаарын баазад очжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-12-27 14:30:36
БЕРЛИН. /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Меланьягийнхаа хамт Германы Рамштайн агаарын баазад хүрэлцэн очиж, америк цэргүүдтэй уулзжээ.

Америкийн удирдагч Иракаас буцах замдаа Германаар дайрсан байна. Америкийн цэргийн алба хаагчид болон цэргийн дээд удирдлагуудтай уулзах зорилгоор Дональд Трамп гэргийнхээ хамт Иракт гэнэтийн айлчлал хийсэн билээ.

Рамштайн агаарын бааз нь Германы нутаг дэвсгэр дэх болон АНУ-ын хилийн чанад дахь тус улсын Агаарын цэргийн хүчний /АЦХ/ томоохон түшиц газар юм.
Холбоотой мэдээ