Мал сүргийн тоо толгой 9 аймагт өсч, 66.4 сая болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-12-27 14:25:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-17-ныг хүртэл үргэлжилсэн мал тооллогын урьдчилсан  дүнгээр манай улсын нийт мал сүрэг 66.4 саяд хүрснийг мэдээллээ.

Урьдчилсан дүнгээр Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Дундговь, Архангай, Сүхбаатар, Дорноговь, Увс, Сэлэнгэ зэрэг 9 аймагт малын тоо 300-400 мянгаар өсчээ. Харин Дархан-Уул, Орхон, Говь-Сүмбэр, Завхан, Өмнөговь, Булган, Баян-Өлгий, Төв, Говь-Алтай, Өвөрхөнгай, Ховд, Баянхонгор аймаг, нийслэл Улаанбаатар хотод малын тоо 5 мянгаас 338 мянгаар буурчээ.


Хөвсгөл аймаг 5709.9 мянгаар, удаалаад Архангай аймаг 5481.1 мянгаар хамгийн их мал тоолуулжээ. Малын өсөлтийг төрлөөр авч үзвэл адуун сүрэг 12 аймагт,  үхэр 8 аймагт өсч, Хөвсгөл, Дорнод, Хэнтий, Увс, Дорноговь, Дундговь аймаг малаа таван төрлөөр өсгөн магнайлсан байна.

Б.Болд

 

 

 

 

Холбоотой мэдээ