Меркури цомын эзнээр Ц.Энхтүвшин захиралтай “Өнөд өвлөх урлахуй” ХХК шалгарсан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-12-27 17:04:56

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2018 оны шилдэг бизнес эрхлэгч нараа шалгаруулсан байна.

Нийтдээ 20 номинацад бизнес эрхлэгчид өрсөлдөж шилдгийн шилдэг “ENTREPRENEUR-2018” Меркури цомын эзнээр Ц.Энхтүвшин захиралтай “Өнөд өвлөх урлахуй” ХХК шалгарсан байна. Тус компани 2018 онд  Монгол Улсын Оюуны өмчийн газраар "Даланбулаг" нэрийг болон "Тэмээний чөмөг"-ний тос бүтээгдэхүүнээ албан ёсоор баталгаажуулсан, Компанийхаа хөгжлийг баталгаажуулан Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001, Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг ISO 45001 стандартуудыг нэвтрүүлж хүнсний үйлдвэрийн салбартаа болон орон нутгийн үйлдвэрлэгчдээ тэргүүлэн ажиллаж байна. Мөн тухайн онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтийн эзэмшлийн талбайд 26 сая 750 мянган төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн байна. 


Холбоотой мэдээ