Таван иргэн осгож амь насаа алджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-12-27 18:26:49

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн хэмжээнд 12 дугаар сар гарснаас хойш таван иргэн осгож амь насаа алдсан байна. 

Дээрх иргэд бүгд согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн эрчүүд байжээ. Хүйтний эрч чангарч байгаа энэ үед архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг тус аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа. Цаг агаарын эрсдэлтэй хүнд нөхцөлд шинэ жилийн баяртай давхцан биеэ авч явах чадваргүй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.  Цагдаагийн газраас иргэддээ гэр бүлийн хэн нэгэн шинэ жилийн баярт оролцохоор явсан бол заавал очиж аваарай хэмээн уриалж байна.

Холбоотой мэдээ