Дундговь аймагт 1099 иргэн шинээр мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-28 22:53:57
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд 2018 онд 1099 иргэн шинээр мэндэлсэн нь  өнгөрсөн оныхтой харьцуулахад 77 шинэ хүнээр олон байгаа ажээ.

Сүүлийн 2 жилийн байдлаар харьцуулж үзэхэд 2017 онд өмнөх оныхоосоо 85-аар олон хүүхэд шинээр мэндэлж  байсан бөгөөд төрөлт нэмэгдэж байгаа дүн харагдаж байна.  

Харин нас баралтын тоо өмнөх онтой харьцуулахад 63 хүнээр нэмэгдэж, 311 болжээ. 2017 онд энэ тоо өмнөх оныхоосоо 21,0 хувиар буурсан байдаг.

Энэ онд аймгийн хэмжээнд нийт 639 иргэн шилжин ирж, харин 714 иргэн шилжин явсан байна. Өмнөх онтой харьцуулахад шилжин явсан хүний тоо 105 хүнээр нэмэгдэж, харин шилжиж ирсэн хүний тоо 138 хүнээр буурсан тоо гарч байна.

2017 оны жилийн эцсийн статистик мэдээгээр аймгийн нийт хүн ам 46383 байсан бол Улсын бүртгэлийн хэлтсээс гаргасан дээрх тоо мэдээнээс харахад 2018 онд Дундговь аймгийн хүн ам нэмэгдсэн дүр зураг харагдаж байна. 

Холбоотой мэдээ