"Шидэт уут"-тай бэлгийг 170 гаруй хүүхдүүдэд хүргэж өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Үйлсийн их орд ХХК, Төгс хурц консалтинг ХХК-ийн Monline Завхан
салбар энэ жил Улиастай сумын зорилтот бүлгийн 170 хүүхдийг баярлуулж шинэ
жилийн бэлэг тараажээ.
Тус компаниас жил бүр уламжлал
болгон зохион байгуулдаг “Шидэт уут” аяны хүрээнд Улиастай сумын зургаан багийн
амьжиргааны түвшин доогуур, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүдийг
баярлуулдаг ажээ. Энэ жил тус аянд Буян түгээх сан, Гарьд сан, Бодрол сан, MCS
coca cola ХХК, Баялаг ХХК, Цагаан сувдан
хэлхээ ХХК, Хан Жинст дэлгүүр, Хишиг дэлгүүр, Чансаа дэлгүүр худалдааны төвийн
бизнес эрхлэгчид, Мишээл гоо сайхны салон, Завхан эм ханган нийлүүлэх төв,
Baraka дэлгүүр, Болоржин дэлгүүр гэх мэтчилэн 20 гаруй хувь хүн нэгдэж
оролцжээ. Аяны хүрээнд байгууллага, иргэдээс хүүхдийн хувцас, тоглоом,
хичээлийн хэрэгсэл, амин дэм, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, хүнсний
бүтээгдэхүүнүүд цугларчээ. Шидэт уут аяны хүрээнд зургаан багийн 60 гаруй ахмад настан, 170
хүүхдүүдэд хэрэгцээтэй бэлгийг өвлийн өвгөн хүргэж өгсөн тухай Үйлсийн их орд ХХК-аас
мэдээлэв.