Үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2018-12-30 08:42:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аргын тооллын 12 сарын 31, Сумъяа гараг. Билгийн тооллын 25, Салхины эх одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 8 цаг 38 минутад мандан, 17 цаг 12 минутад жаргана.


Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Холбоотой мэдээ