Төрийн албаны шилдгүүдээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-31 19:14:01
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Шинэ оны босгон дээр Дундговь аймаг 2018 онд ажил үйлсээрээ бусдыгаа хошуучилж, амжилт гаргасан төрийн албан хаагчдаа салбар салбараас шалгаруулж, нэг сая төгрөгөөр шагнаж урамшууллаа.

Оны “Шилдэг менежер”-ээр Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяа шалгарч, багш нарынхаа мэргэжил боловсрол, заах арга зүйг дээшлүүлэх, сургалтын технологийг шинэчлэн боловсронгуй болгох, хүүхэд хөгжих сэтгэл зүйн таатай орчинг бүрдүүлсэн амжилтаар  бусдыгаа хошуучилжээ.

“Шилдэг төрийн албан хаагч”-аар биеийн тамир спортын салбараас Биеийн тамир, спортын газрын дасгалжуулагч О.Буянтогтох, боловсролын салбараас Боловсрол, соёл, урлагийн газрын мэргэжилтэн Х.Цогзолмаа, Соёл, урлагийн салбараас Төв халхын дуулалт жүжгийн театрын бүжгийн багш У.Өнөрбаяр нар шалгарчээ.

Харин Хөдөө аж ахуй, байгаль орчин, барилгын салбараас Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга, судалгаа шинжилгээ хариуцсан ерөнхий синоптик инженер Э.Азжаргал, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн Х.Анхбаяр нар шилдгээр тодорсон байна.  

Төрийн захиргаа, хууль, эрх зүйн салбарын төрийн албан хаагчдаас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хэлтсийн дарга, Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Н.Мөнгөнцэцэг, Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Н.Ганбат нар “Шилдэг төрийн албан хаагч” болжээ.  

Холбоотой мэдээ