Хүрэн морь буюу "Хийморь" кино энэ сарын 05-нд нээлтээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн соёрхолт зохиолч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн "Хийморь" нэртэй киног энэ сарын 5-нд нээнэ.
Энэхүү киног жүжигчин Г.Эрдэнэбилэг найруулж, “Three flames”, “Nomadia”, “Belgute” продакшн хамтран бүтээжээ. Киноны гол дүрд бяцхан жүжигчин Ч.Ариунболд, ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр нар тоглож, киноны хөгжмийг Б.Одбаяр зохиож, Филармонийн симфони оркестр, Морин хуурын чуулгын хөгжимчид бүрэн бүрэлдэхүүнээрээ хөгжмийг тоглосон байна.