“Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” байртай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2019-01-07 14:07:23

Ховд/МОНЦАМЭ/Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 01 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. 
Нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор, тэдний дуу хоолой болж үйл ажиллагаагаа явуулж ирсэн Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь 94 жилийн түүхтэй, иргэний нийгмийн бие даасан томоохон байгууллагын нэг юм. Охид эмэгтэйчүүдийн хүсэл зорилго, санал санаачлагыг дэмжиж, бодлогын түвшинд хэрэгжүүлэхэд гүүр нь болж ажилладаг тус байгууллагын Ховд аймаг дахь салбар зөвлөл “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн шинэ байртай болж, албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Нээлтийн арга хэмжээнд Ховд  аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхболд, болон 300 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.
Цаашид эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлууд болох ажилгүйдэл, боловсрол, эрүүл мэндийн асуудал, жендерийн эрх тэгш байдал, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих талаар санал бодлоо солилцож хамтран ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээ