Захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд үнэлгээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-08 17:02:32
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар 15 сум, 21 агентлаг дээр 2018 оны бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж байна. Ажлын хэсэг энэ сарын 7-11-ний хооронд 15 суманд ажиллах ажээ.

Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт”, Байгууллагын ил тод, нээлттэй  байдал”, “Тухайн байгууллагын зорилго, чиг үүрэг, түүний хэрэгжилт” гэсэн 3 зорилтын хүрээнд 12 чиглэлээр үнэлж байгаа ажээ.

Засгийн Газрын 2017 оны 89 тоот тогтоолоор баталсан хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журмын  2.1.6, 3.1.6, 9.6-9.8 дахь заалтуудад Захиргааны байгууллагуудын  “хэрэглэгчийн үнэлгээ”-г хөндлөнгийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр заасан байдаг.

Хэрэглэгчдийн үнэлгээг ямар байгууллага хийж байгаа талаар аймгийн ЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Г.Самданцоодолоос тодруулахад “Засгийн Газраас хэрэглэгчдийн үнэлгээ хийх ажлыг хойшлуулсан хэмээх хариулт өглөө.  

Холбоотой мэдээ