Монгол, Лаосын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын уулзалт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Монгол-Лаосын парламентын бүлгийн дарга Ё.Баатарбилэг өнөөдөр манай улсад албан томилолтоор ажиллаж байгаа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын төрийн захиргааны байгууллагын ажилтнуудыг хүлээн авч уулзав.
Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нийгэм, эдийн засгийн байдал, бизнес, хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, аялал жуулчлалын салбарын өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар саналаа хэллээ. Түүнчлэн УИХ дахь Монгол-Лаосын парламентын бүлэг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран хоёр улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгааг дурдаад төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ.
Лаосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Эрүүл мэнд, Боловсрол, Худалдаа аж үйлдвэр, Байгаль орчны яамдын газрын дэд дарга, мэргэжилтнүүд багтсан бөгөөд манай улсын төрийн захиргааны байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах юм.