Салхитын мөнгөний орд дээр өрөмдлөг хийж байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-13 20:29:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг 1 дүгээр сарын 6-ны өдөр Салхитын мөнгөний ордын хамгаалалтын ээлж солилцох ажлаар тус орд дээр очиход түүний дэргэд  хайгуул хийж байсантай таарчээ.  Тус ажлын  хэсгийн ахлагч, аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир өрөмдлөг хийж байсан хүмүүстэй уулзаж, маргаантай байгаа энэ ордод өрөмдлөг хийхгүй байхыг анхааруулж, үйл ажиллагааг түр зогсоожээ.

Аймгийн засаг дарга О.Бат-Эрдэнэ үүссэн нөхцөл байдлыг судалж, хайгуул хийлгэхгүй байх талаар аймгийн МХА-д үүрэг өгсөн бөгөөд хайгуул хийж байсан компаний удирдлагууд ирж, тус албаны хүмүүстэй уулзсанаар хайгуулын ажил бүрэн зогссон байна. 

Монгол Улсын Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж, Дотоодын цэргийн хамгаалалтад авсан юм.

Тус ордын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан хэдий ч хайгуулын лиценз цуцлагдсан эсэх нь тодорхойгүй байгаа ажээ. 


Холбоотой мэдээ