АНУ-ын Ерөнхийлөгчийн ард иргэддээ хандаж хэлсэн үгийг 35 сая хүн үзжээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2019-01-11 11:14:42

ВАШИНГТОН. /AP/. Хилийн аюулгүй байдал болон Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолтын талаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Конгрессын танхимын Ардчилсан намын тэргүүлэгчдийн ард иргэддээ хандаж хэлсэн үгийг 35.3 сая хүн телевизээр үзсэн байна. Энэ тухай судалгааны “Nielsen” компани мэдээлэв.


Үзэгчдийн тоон үзүүлэлтийг 2018 оны “Улс орны нөхцөл байдал”-ын талаархи Д.Трампын илтгэлийг үзсэн үзэгчдийн тоотой харьцуулахад 10 сая орчимоор буурсан байна. Харин 2014 онд “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх талаар Ерөнхийлөгч асан Барак Обамагийн ард иргэддээ хандаж хэлсэн үгийг 34 сая үзэгч буюу дээрхтэй ойролцоо тооны хүн үзэж байжээ.


АНУ-ын төрийн тэргүүний хилийн аюулгүй байдлын талаар ард иргэддээ хандаж хэлсэн үгийг телевизийн 11 сувгаар шууд дамжуулсан бөгөөд “Fox News” болон “CBS” сувгийг тус тус 8 сая гаруй үзэгч үзсэн бол “NBC” сувгийг 7 сая үзэгч үзжээ. Эдгээр сувгийн араас “ABC, MSNBC, CNN and Fox broadcasting” суваг жагссан байна.

Холбоотой мэдээ