“Цодгор хүү-2019” тэмцээнд 80 орчим өсвөрийн шатарчин оролцлоо

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2019-01-12 23:13:00

Ховд /МОНЦАМЭ/ Монгол Улсын аварга, спортын мастер Нямаагийн Төрбат агсаны нэрэмжит "Цодгор хүү" өсвөрийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Тэгвэл орон нутгийн өсвөрийн шатарчдын “Цодгор хүү-2019” тэмцээн энэ сарын 11-ний өдөр Ховд хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Ховд аймгийн 15 сумаас 80 орчим өсвөрийн шатарчин оролцож, дөрвөн насны ангилалаар оюун ухаанаа уралдуулсан юм. Тухайлбал, 5 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй төрөлд 11 шатарчин, 7 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй төрөлд 22 шатарчин, 9 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй төрөлд  23 шатарчин, 11 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй төрөлд 24 шатарчин оролцож тойргийн болон швецарь системээр 4-6 өрөг тоглосон байна.  


Тэмцээний ерөнхий шүүгчээр аймгийн Шатрын холбооны тэргүүн Х.Мөнгөнлхагва, програмын шүүгчээр З.Батсүлд нар ажиллаж, тэмцээний нэгдсэн дүнг гаргалаа. Үүнд,

5 хүртэлх насны эрэгтэй төрөлд: Тэргүүн байранд Ц.Сүхочир |Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэг|   

Дэд байранд Б.Мөнгөнтулга |Жаргалант сум 14 дүгээр цэцэрлэг|

Гуравдугаар байранд Х.Бекжанат |Ховд сумын цэцэрлэг|

Тусгай байранд Д.Дэлгэрдалай |Жаргалант сумын 12 дугаар цэцэрлэг|

Эмэгтэй төрөлд:

Тэргүүн байранд  Т.Цэлмэг |Алтай сумын цэцэрлэг|

Дэд байранд Б.Цэлмэг  |Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэг|

Гуравдугаар байранд М.Анандзаяа |Жаргалант сумын 12 дугаар цэцэрлэг|

Тусгай байранд М.Ану

7 хүртэлх насны эрэгтэй төрөлд:

Тэргүүн байранд Г.Ээрдэнэбаатар |Жаргалант сумын ерөнхий боловсролын 6 дугаар сургууль|

Дэд байранд Б.Санчир |Цаст-Алтай цогцолбор сургууль|

Гуравдугаар байранд М.Тэргэл |Прогресс сургууль|

Тусгай байранд Б.Болоргэгээ |Дуут сумын сургууль|

 Эмэгтэй төрөлд:

Тэргүүн байранд М.Ялгуун |Цаст-Алтай цогцолбор сургууль|

Дэд байранд Д.Энгүүн |Алтай сумын сургууль|

Гуравдугаар байранд Б.Хулан |Жаргалант сумын 2 дугаар сургууль|

Тусгай байранд Ө.Өнөзаяа

 

9 хүртэлх насны эрэгтэй төрөлд:

Тэргүүн байранд   Д.Мөнгөнтамир |Цаст-Алтай цогцолбор сургууль|

Дэд байранд Г.Мөнхзориг |Цэцэг сумын сургууль|

Гуравдугаар байранд Б.Мөнгөншагай |Жаргалант сумын 2 дугаар сургууль|

Тусгай байранд А.Оргил |Прогресс сургууль|

Эмэгтэй төрөлд:

Тэргүүн байранд  М.Саруул |Алтай сумын сургууль|

Дэд байранд Х.Айжулдыз |Ховд сумын сургууль|

Гуравдугаар байранд А.Сэлэнгэ |Жаргалант сумын 7 дугаар сургууль|

Тусгай байранд Ч.Амарзаяа |Лаборатори 1 дүгээр сургууль|

11 хүртэлх насны эрэгтэй төрөлд:

Тэргүүн байранд   М.Уугантөр |Жаргалант сумын 7 дугаар сургууль|

Дэд байранд Н.Энхпүрэв |Жаргалант сумын 2 дугаар сургууль|

Гуравдугаар байранд Д.Нурамжан |Лаборатори 1 дүгээр сургууль|

Тусгай байранд Б.Адъяасүрэн |Чандмань сумын сургууль|

Эмэгтэй төрөлд:

Тэргүүн байранд  Г.Перизат |Ховд сумын сургууль|

Дэд байранд О.Эмүүжин |Прогресс сургууль|

Гуравдугаар байранд Г.Тансармаа |Алтай сумын сургууль|

Тусгай байранд Д.Оюундалай |Цаст-Алтай цогцолбор сургууль| тус тус шалгарч, шагналаа гардан авав. Мөн тэмцээний насны ангилал тус бүрт тэргүүн байранд шалгарсан 8 тамирчинд “Цодгор хүү-2019” шатрын спортын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичиг гардууллаа.  

Энэхүү тэмцээн нь орон нутагт шатрын спортыг хөгжүүлэх, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг хүүхэд багачуудыг шинээр нээн гаргах, хөхүүлэн дэмжих чухал ач холбогдолтой бөгөөд “Цодгор хүү” тэмцээнийг хөдөө орон нутгаас зорин ирэх хүүхэд багачуудын тоо жил бүр өсөж байгаа гэж зохион байгуулагчид онцлон хэллээ.  Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд 400 гаруй өсвөрийн шатарчин байгаа юм.

                                                                                                                                  Н.Лхагва



Холбоотой мэдээ