Архангайн залуус нийслэлд чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар хот дахь Архангай аймгийн залуучуудын холбооны ээлжит бус чуулган ирэх даваа гарагт болно.
МЗХ нь 21 аймаг, 9 дүүрэгт салбар нэгжтэй бөгөөд 2013 оноос Улаанбаатар хотод сурч, амьдарч буй орон нутгийн залуучуудыг нэгтгэх зорилгоор нийслэл дэх салбар холбоодыг байгуулсан. Эдгээр салбар холбоод нь орон нутгийнхаа залуучуудыг хөгжүүлэх, тэдний оролцоог хангах, нутаг орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэл зорилгоо нэгтгэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлдэг юм.
Тус холбооны үндсэн дүрмийн дагуу 2 жил тутамд ээлжит бус чуулган зохион байгуулдаг бөгөөд Архангай аймгийн залуучуудын холбоо энэ удаад чуулах. Чуулган энэ сарын 14-ний 17 цагт МЗХ-ны “Залуус” танхимд болох юм.
Б.Туул