Дундговь аймагт 100-аас дээш настан гурав байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-01-15 16:17:03
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймагт 100 болон түүнээс дээш настай 3 иргэн аж төрж байна. Хамгийн өндөр настай 3 буурай маань гурвуулаа эмэгтэй.

Хамгийн өндөр настай нь Цэгмидийн Должинсүрэн, Содномын Цэсрэн нар 101 насыг насалсан бол  Ишрүвжирийн Цэрэнгаажид гуай 100 настай.

Ц.Должинсүрэн Дэлгэрцогт сумын 1 дүгээр багийн харъяат, харин С.Цэсрэн гуай Сайнцагаан сумын 2 дугаар баг, И.Цэрэнгаажид буурай өдгөө Сайнцагаан сумын 6-р багнийх юм. 

Дундговь аймагт тэтгэврийн насны 5000 орчим ахмад настан амьдардаг. Тэдний дотор 90-ээс дээш настай ахмад 97 байдаг ажээ. 

Холбоотой мэдээ