Хэвтээ шахалтын аймгийн аваргууд шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-01-16 16:19:35

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн “Их Монгол” фитнесс клубын нэрэмжит 2019 оны хэвтээ шахалтын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд зохиогдлоо.

Пауэрлифтингийн спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэх, фитнесс болон нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэх, бүх насныхны бие бялдрыг хөгжүүлэх, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг шалгаруулах зорилготой тус тэмцээнд Нарийнтээл, Төгрөг, Богд, Уянга, Хархорин, Хужирт сумын 60 гаруй тамирчид оролцов.

Аймгийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээнд тамирчид өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер гэсэн дөрвөн ангилалд 17 жингээр тус тус өрсөлдсөн бөгөөд өсвөр, залуучуудын ангилалд: Төгрөг сум, насанд хүрэгчид, мастер ангилалд: Зэвсэгт хүчний 256-р анги тус тус тэргүүн байр эзэлж, Хархорин сумын ОУХМ Т.Амарзаяа, “Их Монгол” фитнесс клубын тамирчин Э.Мөнхбаяр нар шилдэг тамирчнаар шалгарлаа.

Холбоотой мэдээ