Сургуулийн хүүхдүүдийн амралтыг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-01-21 15:18:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн ЕБС-ийн хичээл, сургалтын үйл ажиллагааг энэ сарын 4-ний өдрийг хүртэл хугацаанд түр зогсоолоо.

Аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл газар авч, Нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн үзлэгийн 17.3 хувийг эзэлж байгаа аж. Нийт өвчлөгсдийн 80.2 хувь 0-9 хүртэлх нас, үүнээс 0-4 насны хүүхэд 64.9 хувийг эзэлж байна.

Томуу, томуу төст өвчний гаралт ихэссэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 

Мөн хугацаанд бага насны хүүхдээ дархлааг нь дэмжиж, ханиад томуу хүрэхээс урьдчилан сэргийлж, өвчилсөн тохиолдолд нэн даруй эмнэлэгт хандан, олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас нийт эцэг, эхчүүдэд анхаарууллаа.

Холбоотой мэдээ