Гурван байгууллага итгэл үзүүлэх журмын шаардлага хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-02-01 09:36:51
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 278 дугаар анги, Сум дундын ойн ангийн хамт олон “Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэх журам”-ын шаардлага хангасан байгууллагаар шалгарч, аймгийн Төрийн аудитын газраас “Итгэмжлэл” гардан авлаа.

Аймгийн Төрийн аудитын газраас жил бүр аймгийн хэмжээнд төрийн болон төрийн өмчит бүх байгууллагуудын санхүүгийн тайланд аудит хийж, баталгаажуулдаг бөгөөд сүүлийн 3 жил дараалан санхүүгийн зөрчилгүй гарсан, дарга, нягтлан бодогч нь тогтвортой ажилласан байгууллагуудад ийнхүү илтгэмжлэл гардуулж, санхүүгийн тайланд нь итгэл үзүүлдэг ажээ.

“Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэх журам”-ын шаардлага хангасан дээрх байгууллагуудад 2018 оны санхүүгийн тайланд итгэл үзүүлсэн “Итгэмжлэл”-ийг Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор П.Төвсанаа гардуулж, гаргасан амжилтаа улам баталгаажуулан ажиллахыг хүсчээ. 

Холбоотой мэдээ