Хаврын ээлжит чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-02-02 12:52:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай“ тогтоолын төслийг батлав.

Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хуулийн төсөл санаачлагчдаас урьдчилан санал авахад Ерөнхийлөгчөөс 5, УИХ дахь намын бүлэг, Байнгын хороодоос 65, Засгийн газраас 49 буюу нийт 119 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ.

Тогтоолын төсөлд УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганаар:

1. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,

2. “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан,

3. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлт,

4. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

5. “Засгийн газрын өрийн удирдлагын стратеги шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл,

6. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл,

7. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл,

9. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл,

10. Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

11. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

12. Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

13. Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл,

14. Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

15. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

16. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

17. Өрсөлдөөний тухай хуулийн төсөл,

18. Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төсөл,

19. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

20. Өмгөөллийн тухай хуулийн төсөл,

21. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

22. Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

23. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл,

24. Зөрчлийн тухай болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

25. Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,

26. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

27. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл,

28. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл,

29. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

30. Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэхээр тусгаж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

Тогтоолын төсөлтэй холбогуудлан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Ингээд санал хураахад гишүүдийн 76 хувь дэмжиж, баталснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Холбоотой мэдээ