Баян-Өлгийн сар шинийн барилдаанд аймгийн начин М.Өзгерис түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-05 00:37:45

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол үндэстний уламжлалт шинэ жилийн баяр болох XVII жарны "Урвуулагч" хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг энэ сарын гуравны өдөр Өлгий хотод О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт зохион байгууллаа.

Барилдаанд 64 бөх хүч үзэн зодоглосноос Алтанцөгц сумын харьяат бөх аймгийн начин М.Өзгерис түрүүлж, Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэв.

Булган сумын харьяат аймгийн начин Б.Сундуй, Ногооннуур сумын харьяат сумын заан Т.Ардагер нар тус тус шөвгөрлөө.

Холбоотой мэдээ