Баян-Өлгийд сар шинээр 17 хүүхэд мэндэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-02-12 13:32:34

            Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шарагчин гахай жилийн сар шинийн баярын өдрүүдэд Баян-Өлгий аймагт 17 хүүхэд хорвоод мэндэлсэн байна.

            Үүнээс аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт 13 эх, Толбо сумын Эрүүл мэндийн төвд хоёр, Дэлүүн, Ногооннуур сумдын Эрүүл мэндийн төвд тус бүр нэг эх амаржжээ.

            Шинээр төрсөн хүүхдүүдийн ес нь хүү, найм нь охин байсан ба амьгүй төрөлт, нярайн болон эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл бүртгэгдээгүй ажээ.   

Холбоотой мэдээ