“Эрдэм шинжилгээний цуврал” сэтгүүл орон нутгийн хөгжлийг тодорхойлно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл нь уул уурхай бус хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл гэдийг орон нутгийн удирдлагууд байнга ярьдаг. Гэвч тэргүүлэх чиглэлийн салбараа хөгжүүлэхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй түүнд тулгуурласан судалгааг гол болгодоггүй нь харамсалтай.
Энэ дутагдлыг арилгахад “Эрдэм шинжилгээний цуврал” сэтгүүл тус болно. Тодруулбал, МУИС-ийн Орхон сургуулийн Ерөнхий эрдмийн тэнхимийн багш, доктор М.Толягийн санаачилгаар “Эрдэм шинжилгээний цуврал” сэтгүүл гарч Орхон аймаг дахь эрдэмтдийг нэгтгэж байна. Ингэснээр шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээлээс иргэд мэдлэгээ өргөжүүлж улмаар үүнийгээ үйлдвэрлэлдээ ашиглаж үр ашгаа дээшлүүлэх боломжтой юм. Иймд орон нутгийн хөгжилд эрдэмтэн, судлаачидтай хамтарч тэдний үзэл санааг хөгжлийн бодлогодоо тусгах, шинжлэх ухааны нээлт, бүтээлийг нь үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь чухал юм. Өөрөөр хэлбэл, Инновцигүйгээр / шинжлэх ухааны нээлт, бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх/ хөгжих боломжгүй болсон энэ үед уг сэтгүүл цагаа олсон гэж уншигчид тодорхойлж байна.
“Эрдэм шинжилгээний цуврал” сэтгүүл анхны дугаараа өнгөрсөн нэгдүгээр сард гаргажээ. Сэтгүүлийн эрхлэгчээр Боловсролын ухааны доктор М.Толя, хариуцлагатай нарийн бичгийн даргаар “Маргад” дээд сургуулийн захирал, доктор Профессор Ц.Эрдэнэчулуун, зөвлөх гишүүнээр академич, Проф С.Хаш-Эрдэнэ, Проф С.Батхуяг, Проф Ч.Пүрэвдорж нар ажиллана.
Б.Оюун-Эрдэнэ