Өнөө шөнө -35 градус хүртэл хүйтэрнэ

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-02-12 17:47:54
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлж байгаагаар энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнө тус аймгийн нийт нутгаар агаартаа 30-35 градус хүрч хүйтэн хонох төлөвтэй байна.

Хоёрдугаар сар гарсаар цаг агаар эрс хүйтэрч, 7-ноос 08-ны өдрүүдэд Эрдэнэдалай, Говь-Угтаал, Сайнцагаан, Адаацаг, Луус сумдаар 0,8-2,0 мм, бусад сумдаар 0,0-0,4 мм цас оржээ.

Цаашдаа хүйтний эрч 15-наас бага зэрэг сулрах төлөвтэй байна.

Хоёрдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө ихэнх нутгаар бага зэргийн цас орж, салхи баруун хойноос секундэд 6-11 метр хүрч, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи их төлөв баруун хойноос секундэд 6-11 метр хурдтай байх ба 13-нд шөнөдөө 25-30 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад хугацаанд шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байх төлөвтэй байгаа юм.

Холбоотой мэдээ