Хэт хуучирсан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнээс хасна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2019-02-14 09:18:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын нийтийн тээврийн үйлчилгээнд, өнөөгийн байдлаар 1200 гаруй автобус бүртгэлтэй байна. Тэдгээрийн 220-ыг энэ онд үйлчилгээнээс хасаж, нөхөн хангах талаар Нийслэлийн тээврийн газраас мэдээлж байна.

Учир нь, дээрх автобуснууд 2007 онд үйлдвэрлэсэн парк ашиглалт дуусаж байна. Нийтийн тээврийн том оврын автобусыг ашиглах баталгаат хугацаа 8-12 жил байдаг ч манайд 12 жил ашиглаж байна. Иймээс хуучин автобусны утаа агаар орчинд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс дээрх автобусуудыг нөхөн хангахаас гадна дизель хөдөлгүүрөөс татгалзаж, агаар, орчинд сөрөг нөлөөгүй, байгалийн шатдаг хий буюу газаар ажилладаг автобусны тоог нэмэхээр ажиллаж байна. Одоогоор ийм 100 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна. Энэ онд эх орондоо үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт хоёр автобусыг туршиж байна. 

Холбоотой мэдээ