Татварын хэлтэс орлогын төлөвлөгөөгөө 7 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-02-15 11:45:36
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Орхон аймгийн Татварын хэлтэс татварын орлогоо 109.2 хувиар давуулан биелүүлсэн тул аймгийн ИТХ-ын нэрэмжит “Цагаан арслан” цомоор шагнууллаа.

 2018 онд аймгийн ИТХ-аас татварын орлогын төлөвлөгөөг 43 тэрбум 762 сая төгрөгөөр баталсан бол үүнийг  тус хэлтэс 47 тэрбум 808 сая төгрөг болгон давуулан биелүүлжээ.  Мөн Баян-Өндөр, Жаргалант сум төсөвт 2 тэрбум 721 сая төгрөг төвлөрүүлэхээс 4 тэрбум 727 сая төгрөг төвлөрүүлж 173.7 хувиар биелүүлсэн байна. Түүнчлэн орон нутгийн төсөвт 52 тэрбум 535 сая төгрөг төвлөрүүлж 113.1 хувиар татварын орлогоо биелүүлж 6 тэрбум төгрөгөөр давуулсан байна.

Харин улсын төсөвт нийт 8 тэрбум 760 сая төгрөгийг орлого төвлөрүүлэхээс 10 тэрбум 473 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Ингэснээр улс, орон нутгийн төсөвт нийт  63 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөгөө 7 тэрбум 765 сая төгрөгөөр давуулан биелүүлсэн амжилт гаргажээ. Уг амжилтыг үнэлж аймгийн ИТХ-аас дээрх шагналыг өгсөн байна.  

Холбоотой мэдээ