“Эрчим” багийн хөлбөмбөгчид БНАСАУ-ын “Риомион” багтай тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-02-14 13:57:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ноос зохион байгуулдаг “Үндэсний дээд лиг”-ийн 12 удаагийн аварга “Эрчим” баг нэгэн чухал тоглолтыг эх орондоо хийхээр боллоо.


“AFC Cup” буюу “Азийн цом”-ын тэмцээний “Play off”-ын тоглолтод Монголын “Эрчим” болон БНАСАУ-ын “Риомион” клуб тоглохоор болсон. Эхний тоглолт хоёрдугаар сарын 20-нд буюу долоо хоногийн дараа Улаанбаатарт болно. Хариу тоглолт нь хоёрдугаар сарын 27-ны өдөр БНАСАУ-д зохион байгуулах юм.


Монголын клубүүдтэй ойролцоо чансаатай Зүүн Азийн клубүүд “AFC CUP” тэмцээнд оролцдоггүй учраас “Эрчим” сүүлийн гурван жил дараалан БНАСАУ-ын чансаа өндөр багуудтай сонголтгүйгээр оноолтоор таарч байна. Энэ жилийн өрсөлдөгч нь “Риомион” клуб бөгөөд 2018 онд улсынхаа дээд лигийн хоёрдугаар байрт орсноор “Азийн цом”-ын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийг авчээ.


“Риомион” клуб БНАСАУ-ын 23-аас доош насны шигшээ багийн залуусаар бүрджээ. Харин Монголын “Эрчим” баг Үндэсний дээд лигийн тэмцээнд 12 удаа түрүүлснээс сүүлийн дөрвөн улиралд дараалан түрүүлээд байна.

“Эрчим” клубын урьдчилсан бүрэлдэхүүнд хаалгачаар: дугаар 1.Б.Ариунболд, 22. Т.Цэгмид

Хамгаалагчид: Г.Билгүүн, 33. Ч.Шинэзуун, 8. Ц.Энхжаргал, 32. Д.Золжаргал

Хагас хамгаалагчид: Б.Санжаадамба, 12. Б.Даваажав, 24. Т.Дөлгөөн 31. Ц.Бат-Эрдэнэ, 10. М.Төгөлдөр, 34. Г.Хишигдорж, 25. Ж.Тэмүүжин

Довтлогчид: Г.Батбилгүүн, 37. Б.Мөнхтүвшин, 15. С.Гал-Эрдэнэ, 42. Мотохиро Канеширо, 36. Калу Чимезе Нелэ, 21. Э.Адьяасүрэн


“Эрчим - Риомион” /2019.02.20 – 14.00 МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн/

Холбоотой мэдээ