БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээнээс хүмүүнлэгийн тусламжийн хоёр төслийг хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-14 18:21:44

СӨҮЛ./Yonhap/. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээний асуудал эрхэлсэн хороо тус улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн хоёр төслийг хориг арга хэмжээнээс хассан тухай “Yonhap” агентлаг мэдээлсэн байна.


Хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зөвшөөрлийг “Handicap International” хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын байгууллага болон Францын “Premiere Urgence Internationale” төрийн бус байгууллагад олгосон байна. Эдгээр байгууллага нь 263 мянган ам.доллар бүхий эмнэлгийн хэрэгсэл, тэргэнцэр зэргийг БНАСАУ-д хүргэхээр төлөвлөж байгаа аж.


Yonhap” агентлагийн мэдээлснээр, энэ зөвшөөрлийг оролцуулаад одоогоор нийт 12 хүмүүнлэгийн төсөл БНАСАУ-д хэрэгжиж байгаа аж. Энэ төрлийн тусламжийг олон улсын  хориг арга хэмжээгээр хориглоогүй хэдий ч зохих материалуудыг БНАСАУ-д нийлүүлэх нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн өмнө нь авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээг цуцлахыг шаарддаг аж. 

Холбоотой мэдээ