“Аав ээж хоёр минь” дууны хөшөөг нээв

Монголын мэдээ | Соёл урлаг
ariunbold@montsame.mn
2019-02-16 19:36:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Галсангийн шүлэг, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу "Аав ээж хоёр минь" дууны хөшөөний нээлт өнөөдөр “Хуульчдын талбай”-д боллоо.

Нээлтийн ёслолд Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс оролцлоо. Мөн энэхүү хөшөөний нээлтэд зориулсан тоглолт Дуурь, бүжгийн эрдмийн театрт болсон юм. 

"Аав, ээж хоёр минь" дуу хөшөөтэй боллоо

1984 онд анх зохиогдож, ХХ зууны манлай дуурийн дуучин, Ардын жүжигчин Х.Уртнасан агсан олонд хүргэж байсан энэхүү дууны 35 жилийн ойд зориулан хөшөө босгох санаачилгыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гаргасан байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав энэхүү сор бүтээлээ Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Отгонжаргалаар дуулуулах хүсэлтээ хүргүүлснийг тэрбээр талархан хүлээн авчээ. Түүний өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин, Чингис хаан одонд дуучин Г.Ариунбаатар, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин зэрэг алдартан энэхүү  бүтээлээр Монгол Улс төдийгүй, дэлхийн тайзнаас олны сонорыг мялаасан байдаг.

Холбоотой мэдээ