Металд ногдуулсан татварыг цуцлах цаг нь болсон гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-17 12:21:01

МЮНХЕН. /ТАСС/. Ган болон хөнгөн цагаанд ногдуулах Канад, Америкийн татварыг цуцлах цаг нь болсон гэж Канадын Засгийн газар үзэж байна. Энэ тухай Канадын Гадаад хэргийн сайд Христя Фриланд аюулгүй байдлын асуудлаархи Мюнхений бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.


Энэ асуудлаар тэрбээр АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоситай хэлэлцсэн байна. АНУ-д ногдуулсан татварыг Канад улс дангаар цуцлах бодолгүй байна гэж Христя Фриланд өмнө нь мэдэгдсэн байна. 


АНУ өнгөрсөн оны 3 дугаар сард ган болон хөнгөн цагааны импортод татвар ногдуулж эхэлсэн бөгөөд энэхүү хязгаарлалтын арга хэмжээ нь Канад, Мексик болон Европын Холбоонд 6 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болжээ. Канадын металд татвар ногдуулах тухай шийдвэрээ Д.Трампын Засаг захиргаа үндэсний аюулгүй байдлыг хангах зайлшгүй шаардлагатай байснаар холбон тайлбарласан байна. Хариуд нь Канадын эрх баригчид АНУ-ын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулсан юм. 

Холбоотой мэдээ