Өсвөрийн цаначид Хяргас суманд бэлтгэлээ базааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-02-20 09:29:09

Увс /МОНЦАМЭ/. Тус аймгийн өсвөрийн цаначид ирэх 3-р сарын 1-3-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Хүүхдийн спортын 6-р их наадмын Цанын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох бэлтгэлээ Хяргас суманд базааж байна.


Увс аймгийн өсвөрийн цаначид оны өмнөхөн аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ амжилттай оролцож, хэдхэн хоногийн зайтай Хэнтий аймгийн Дадал суманд зохион байгуулагдсан цанын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож хоёр мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн байна. Өсвөрийн цаначдын бэлтгэлийг Хяргас сумын цанын багш, Монгол Улсын цанын аварга шалгаруулах тэмцээний 19 удаагийн аварга, гавъяат дасгалжуулагч Н.Пүрэвжав, Малчин сумын цанын багш Ш.Мөнхдулам, Зүүнговь сумын цанын багш Б.Идэрмөнх нар хариуцан хийлгэж байна.

Ийнхүү 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Увс аймгийн өсвөрийн цаначид маань энэ сарын 22-нд улсын нийслэлийг зорих гэж байна.

 

 

Холбоотой мэдээ