“Best of Mongolia 2018”-ийн шилдгээр Сэлэнгэ аймаг тодорчээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-02-20 22:56:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. “Best of Mongolia 2018” салбар бүрийн оны шилдгүүд шалгаруулах санал асуулгаар Сэлэнгэ аймаг шилдгээр тодорч шагналаа гардан авчээ.

Төрийн болон бизнесийн олон талт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, байгууллагуудын оны шилдгийг тодруулах “Best of mongolia  2018”  хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулгаар хамгийн их санал авсан байгууллагуудыг шалгаруулдаг ажээ. Долоо дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан энэхүү цахим хэрэглэгчдийн санал асуулгаар Монгол Улсын 2018 оны “Оны шилдэг төрийн байгууллага”-аар Сэлэнгэ аймаг шалгарч шилдэгийн шилдэг шагналын эзэд болсон байна. Уг санал асуулга нь www.bestofmongolia.mn сайтаар өнгөрсөн оны 11-р сарын 25-ны өдрөөс 12-р сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд явагджээ. Энэхүү хэрэглэгч олон нийтийн цахим санал асуулгад давхардсан тоогоор 1300000 хүн хандаж, нийт 500000 орчим санал өгчээ. Ингээд 650 гаруй байгууллагаас 67 нь хамгийн өндөр санал авснаас Сэлэнгэ аймаг шилдэгээр шалгарчээ. 

Холбоотой мэдээ