Онцгой байдлын газар бүрэн тоноглогдсон авто машинтай боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-02-20 16:43:06

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ЗДТГ-аас Шадар сайд болон улсын Онцгой комист хүсэлт гаргасны дагуу аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаанд зориулж бүрэн тоноглогдсон камаз маркын авто машин шийдвэрлэснийг хоёрдугаар сарын 20-нд албаныхан гардуулав.

Дорноговь аймагт 2018 онд үер усны хийгээд авто машины аюул осол олонтаа тохиолдож эрдэнэт хүний амь нас сүйдэж, байгууллага хувь хүмүүс олон саяар тоологдох эд хөрөнгөөр хохирсон байдаг тул онцгой байдлын алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог хангах, техник технологийг шинэчлэх зорилтын хүрээнд дээрх авто машиныг нийлүүлжээ.

Гал унтраах багаж хэрэгсэл зэрэг шаардлагатай төөхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон авто машинтай болсноор аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад ахиц дэвшил гарна хэмээн аймгийн Онцгой байдлын газраас  мэдээлэв.

Мөн төрийн тасралтгүй үйл ажиллагааг хангах зорилгоор Эрдэнэ сумын ЗДТГ, аймгийн Нийтлэг үйлчилгээний газарт “Уаз фургон” авто машин, “Сайншанд хот тохижилтын газар”, аймгийн ЭМГ-т суудлын авто машиныг тус тус гардууллаа.




Холбоотой мэдээ