Парламентын ээлжит бус сонгууль явуулахыг Х.Гуайдод уриалжээ

Дэлхийн мэдээ | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-02-20 17:18:01

КАРАКАС. /ТАСС/. Өөрийгөө Венеуэлийн түр Ерөнхийлөгчөөр зарласан Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдод хандан парламентын сонгууль явуулахыг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хүсчээ. Энэ тухай тэрбээр анагаахын их сургуулийн төгсөгчдөд хандан үг хэлэхдээ мэдэгдсэн байна.


Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өнгөрсөн 1 дүгээр сарын 23-нд өөрийгөө түр ерөнхийлөгчөөр зарласан билээ.


Өөрийгөө түр Ерөнхийлөгч хэмээн зарласныг тухайн өдөр нь АНУ хүлээн зөвшөөрснөөс гадна Мексикээс бусад “Лима”-гийн бүлгийн орнууд, Америкийн улсуудын байгууллага хийгээд өөр хэд хэдэн улс түүнийг хүлээн зөвшөөрсөн юм. Харин Н.Мадуро энэ явдлыг төрийн эргэлт хийхийг завдаж байна гэж үзэж байгааагаа илэрхийлээд, АНУ-тай дипломат харилцаагаа тасалж байгаа тухайгаа мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ