"Бэлчээрийн монгол малчин" мэргэжлийн анги хичээллэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-02-20 23:21:59

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор Политехник коллежийн элчээрийн монгол малчин" мэргэжлийн анги хоёр дахь жилдээ элсэгчдээ авч байна. Энэ удаагийн элсэлтээр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын 20 залуу малчныг хамруулж байгаа бөгөөд сургалтын үйл ажиллагааг өнөөдөр эхлүүлжээ.

10 сарын хугацаанд залуу малчдыг сургаж, мэргэжлийн үнэмлэх олгох тус анги нь нийт 4-5 удаагийн сургалтаар мэдлэг олгох аж. Нэг удаагийн сургалт 2-5 хоног үргэлжлэх бөгөөд бэлчээрийн МАА, тэжээлийн ургамал тариалах, МАА-н тоног төхөөрөмж хийх, ашиглах, малын түүхий эдийг шинэ технлогиор бэлтгэх, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг хичээлүүдийг заах юм байна.  “Малчид маань аймгийн төвд, өдрийн сургалталтанд үргэлжлэн олон хоног суух боломжгүй байдаг учир эчнээ сургалтыг тэдний цаг завт тааруулан орон нутагт нь хийж байгаа” гэдгийг Баянхонгор Политехник коллежийн Сургалтын менежер Т.Ирээдүй хэлж байна. 

Өнгөрсөн жилээс хичээллүүлж эхэлсэн тус ангийн эхний элсэлт Өлзийт суманд болж, 25 малчныг чадавхжуулж мэргэжлийн үнэмлэх олгож байсан бөгөөд цаашид бусад сумдад ч хэрэгжих юм байна. Мэргэжил эзэмшүүлэх залуу малчдын сонгон шалгаруулалтыг тухайн сум хийдэг бөгөөд Баянхонгор Политехник коллежийн хувьд тэнхмийн хэмжээний суралцагчийг элсүүлэх нөхцөл заадаг аж.

Холбоотой мэдээ