Гэмт хэргийг бууруулахад СӨХ-тай хамтран ажиллана

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-03-17 09:53:30
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл /ГХУСАЗЗ/  багийн Засаг дарга нартай гэрээ байгууллаа. Мөн энэ жил анх удаа Сууц өмчлөгчдийн холбоодтой гэрээ байгуулж хамтран ажиллах чиглэлээ батлав.

ГХУСАЗЗ нь 2015 онд 23 багтай гэрээ байгуулсанаас Баянцагаан баг амжилттай сайн ажилласан хэмээн шагнууллаа. Удаах байранд Эрдэнэ, Дэнж баг оржээ. Эдгээр баг хөршийн холбоо байгуулж тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй гурвалсан гэрээ байгуулжээ. Ингэснээр гэмт хэргийн гаралт буурсан төдийгүй хүмүүс орчин тойрондоо анхаарал тавьж хөрш айлдаа тусалдаг давуу тал бий болжээ. Ер нь гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад тухайн багийн ажлын алба, СӨХ, Цагдаа, иргэдийн хамтын ажиллагаа чухал байдаг юм.

Б.Оюун-Эрдэнэ

 

 

 

Холбоотой мэдээ