"Камертон" хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-25 15:52:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын рок, попын ертөнцөд өвөрмөц дүр, содон тоглолтуудаараа танил болсон  "Камертон" хамтлаг гуравдугаар сарын 8-нд "Aurug place"-д  тоглолтоо хийж эмэгтэйчүүдийн баярт бэлэг барихаар болсон байна.  

"18 нас”, “Харууслын аяз, “Хүлээлт”, “Чка өдөр”, “Миний л хайр”, “Явах цаг боллоо” зэрэг олон хит дуугаараа бүх насныхныг хөглөж, нэрд гарсан тус хамтлагийнхан сүүлийн үед мөр мөрөө хөөж яваа. Хамтлагийн ахлагч Д.Болд Төрийн соёрхол хүртсэн. МУСТА цолтой дуучин Л.Ган-Эрдэнэ телевизийн нэвтрүүлэг бэлтгэн үзэгчид дундаа явдаг бол, Б.Эрдэнэбат нь газар тариаланд хүчээ үзэж буй. Харин дуучин Г.Мэнд-Амар нь  ойр зуурын бизнес хийхийн зэрэгцээ теле шоу нэвтрүүлэгт оролцож байдаг. Энэ удаагийн тоглолтоороо тус хамтлагийнхан шилдэг 10 цомгийнхоо дээжээс хүргэх юм. Тоглолтын тасалбарыг 300 мянган төгрөгийн үнэтэй борлуулж эхэлсэн байна.

Холбоотой мэдээ