"Би цэргийн бүсгүй-20 жил" цэнгүүн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-25 15:34:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХИС-ийн төгсөгч, уран бүтээлч  О.Ичинноров 20 жил дуулсан уран бүтээлийн цэнгүүнээ гуравдугаар сарын 13-нд Монгол Бөхийн өргөөнд тоглох гэж байна. Энэ нь түүний гурав дахь бие даасан тоглолт юм.

Тэрбээр энэ  удаагийн цэнгүүнээ  Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жил, Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн баярт зориулсан байна. "Би цэргийн бүсгүй-20 жил" уран бүтээлийн цэнгүүнд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад, МУГЖ Г.Батбаяр, Д.Жаргалсайхан, Д.Энхзул, С.Бархас болон ЦДБЭЧ-ын уран бүтээлчид, ЗХЖШ-ын Үлгэр жишээ найрал хөгжим, "АСА" циркийн циркчид, ЗХ-ний 150, 084 дүгээр ангийн офицер, ахлагч нар, ҮБХИС-ийн "Эрдмийн цуурай" бүжгийн хамтлаг оролцоно. Ирэх сарын 13-ны өдрийн 18.00 цагт  Монгол бөхийн өргөөнд болох тоглолтын үеэр "Азтай 10 үзэгч" 100.000 төгрөгийн эзэн болно. О.Ичинноров нь ҮБХИС-д ажилладаг, урлагт авьяастай, МУСТА цолтой, цэргийн хошууч цолтой, уран бүтээлч юм.


Холбоотой мэдээ