Олон улсын циркчид ирэх сарын 23-наас тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-26 12:02:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/.   Олон улсын циркийн наадмын шилдэг уран бүтээлчдийн циркийн тоглолт  ирэх 3 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэх гэж байна.

Монголын Үндэсний циркээс олон улсын циркийн тоглолтын талаар доорх мэдээллийг өглөө. Сургуультай нохой, морьтны тоглолт, агаарын амь өрссөн үзүүлбэр, хөгжөөн баясгах алиалагч, хүч тамирын гайхамшиг зэрэг шилдгийн шилдэг үзүүлбэрээр энэ жилийн тоглолтоо чимэх юм байна. Олон улсын циркчдийн бүрэлдэхүүнд ОХУ, Франц, Киргиз, Чили болон Монголын шилдэг уран бүтээлчид багтжээ.

Тоглолтын тасалбарыг  19001800  лавлахынхан  үнэгүй хүргэнэ. Онлайн тасалбар худалдан авах бол https://www.ticket.mn/event/648/ руу холбогдох юм байна. 

Холбоотой мэдээ