“Ховд аймгийн Барилгын салбарын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөгөөн-2019” болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран орон нутаг дахь барилгын салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх гарц, цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудыг төлөвлөх, барилгын салбарын хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор энэ оны анхны “Барилгын салбарын удирдах ажилтнуудын сургалт, зөвлөлгөөн”-ийг 03 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулна.
Аймгийн Засаг даргын ивээл дор Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд болох уг сургалт, зөвлөлгөөнд Барилга хөгжлийн төв ТӨҮГазар, МХГ, ОБГ, Татварын хэлтэс, Ховд Их сургууль, Хөгжил политехник коллеж, Барилгачдын холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд, орон нутаг дахь Барилгын материалын үйлдвэрлэл, зураг төслийн компаниудын төлөөлөл оролцох юм. Зөвлөлгөөний хүрээнд орон нутгийн барилгын салбарт тулгамдаж буй асуудал, гарч буй зөрчил, дутагдал, цаашид анхаарах асуудал, барилга, барилгын материалын чанар, үйлдвэрлэл, зураг төсөл, хяналт, боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудыг чадваржуулах талаар хэлэлцэж, зөвлөлгөөнд оролцогчдын зүгээс зөвлөмж гарган, барилгын салбарын бодлого, үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Н.Лхагва