Монголын хуучны киног сэргээж архивт өгч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-02-28 17:39:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уран сайхны киног сэргээн тоон системд оруулах ажлыг Юнител групп санаачлан хийж байгаа. Тус групп 28 жилийн ойн хүрээндээ, Монголын хуучны 100 гаруй киног сэргээгээд байна гэж тус компанийн менежер ярилаа.

Юнитель групп эхний хэсэг сэргээсэн киног Архивын Ерөнхий газар болон МҮОНТ-ийн архивын фондод өчигдөр хүлээлгэн өгсөн байна. Монголын анхны кинонууд буюу "Монгол хүү", "Норжмаагийн зам" киноноос эхлэн хуучны киног сэргээх санаачлагыг нь  ахмад найруулагч нар дэмжиж Юнитель группд баяр хүргэжээ. Хуучны киног сэргээснээр дүрс, дуу нь илүү тод, олон дахин ашиглах боломжтой болж байна.

Холбоотой мэдээ