Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн маргааш эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас энэ оны анхны “Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг “Инээмсэглэл-Эерэг хандлага-Эх хүүхэд бидний ирээдүй” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тус зөвлөгөөн 03 дугаар сарын 06-07-нд аймгийн ЭМГ-ын сургалтын танхимд болно. Зөвлөгөөнд ЭМЯ болон орон нутгийн эрүүл мэндийн салбар байгууллагууд, хувийн хэвшлийн эмнэлэг, эм хангамжийн байгууллага, ахмад эмч нарын төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилт, хамтын ажиллагаа, уялдаа холбоо, тулгамдсан асуудал, амжилт ололт, алдаа дутагдлын талаар нээлттэй ярилцах юм.