Ихэнх амьтныг агнах хориотой байхад "Манлай анчид" хаанаас төрөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-18 11:17:19

Баян-Өлгий аймгийн Алтай сумын Ёлт нутагт хууль бусаар хүрэн баавгай намнасан хэрэг шалгагдаж дуусаагүй л байна.

Баттай бус мэдээгээр «Уг баавгайг дээрээс захиалгаар авлажээ», «Хэрэгт долоон хүн оролцсон атлаа уг үйлдлийг нэг нь л нуруундаа үүрсэн байна» гэсэн цуурхал тараад байна. Айтысын найрагчид уран үгээр мэтгэлцэхдээ «Эртний баатруудын эхчүүд баавгайн зүрхэнд дуршаад баатруудыг төрүүлсэн домгийн адил эхчүүдийн захиалгаар тэр баавгайн аминд хүрсэн» гэсэн шалтаг заадаг болов. Мэдээллийн хэрэгслээр саяхан «тэнгэрлэг амьтан» болох чоныг өмөөрсөн нийтлэл явагдахад чоныг зохих зөвшөөрлөөр авлана, үнэ нь 140 000 төгрөг, энэ онд тус аймаг тавьхан чоно авлах хяналтын тоотой гэсэн мэдээг сонсоод чонын аюул нүүрлэсэн тус аймгийн малчид дургүйцдэг болов.

Гэтэл саяхан аймгийн "Манлай анчин" нэгээр тодорч, сумын анчид аваргын шагнал хүртсээр байна. Буга, аргаль угалз, янгир, тарвага, үнэг, мануул бүгд хориотой, ингээд тэдгээр анчид зөвхөн зурам, туулай юм уу золбин нохой агнаад л аваргаар тодроод байгаа хэрэг үү?                                                              

    Ш. Айзаря

 

Холбоотой мэдээ