Баян-Өлгийн сурагчид орос хэлний улсын төрөлжсөн олимпиадад багаараа хоёрдугаар байрт оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/.
Өлгий сумын ерөнхий боловсролын
Билге-Тегин сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ж.Тансауле мөнгөн медаль хүртэж, ОХУ-ын их, дээд сургуулиудад тус улсын Засгийн газрын
тэтгэлгээр үнэ төлбөргүй суралцах эрхийн бичгээр шагнуулжээ. Мөн тухайн сумын ерөнхий
боловсролын Заид сургуулийн есдүгээр ангийн сурагч Н.Талант гуравдугаар байрт
орж хүрэл медалийн эзэн болов.
Орос хэлний улсын төрөлжсөн олимпиадын
гурвын даваанд Баян-Өлгий аймгаас нийтдээ гурван сурагч, нэг багш оролцсон
байна.