Хар салхины улмаас нэг гэр бүлийн олон гишүүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-03-06 11:21:00

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Алабама муж улсад хар салхи дэгдсэний улмаас 23 хүн амиа алдсаны дунд нэг гэр бүлийн 7 гишүүн байсан тухай аврах албаны төлөөлөгчид мэдээлэв.


“Гэр бүлийн гишүүдийн дөрөв нь бага насны хүүхэд байсан ба тэднийг гэрийнх нь ойролцоогоос олсон. Найман хүн сураггүй хэвээр байгаа бөгөөд амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй” гэж Ли тойргийн шинжээч Билл Харрис мягмар гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.


Аврах албаны ажилтнууд болон сайн дурынхан сураггүй болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсээр байна. Хар салхины улмаас Алабама болон Жоржия муж улсад 50 орчим хүн гэмтсэн ба олон мянган өрхийн цахилгаан хангамж тасалджээ. Үүний зэрэгцээ 50 орчим байшин барилга сүйдсэн байна. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп байгалийн гамшигт үзэгдэлд нэрвэгдсэн бүс нутагт энэ долоо хоногийн баасан гарагт очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцах төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ