Ойрын өдрүүдэд цас орж, шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-03-09 11:39:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд зарим газраар цас орж, хээр тал болон говийн нутгаар салхи шуургатай байх тул малчид, ард иргэдэд анхааруулж байна.

Өнөөдөр Баянхонгор аймгийн ихэнх нутгаар цас орж, говийн нутгаар салхи шуургатай. Мөн энэ сарын 14-нд салхи говийн нутгаар 10-12м/с хүрч ширүүсэн, шороон болон цасан шуурга шуурна. Харин бусад хугацаанд 3-8м/с.

Ойрын тав хоногт хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн, Гурванбулаг, Жаргалантын нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, говийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 градус 2 градус дулаан байх юм байна. Мөн Алтайн салбар уулсаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3 градус хүйтнээс 1 градус дулаан, Эхийнголын нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байх аж.



Холбоотой мэдээ