Жаргалант сумын шилдэг эмэгтэйчүүд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-03-08 23:29:57

Ховд /МОНЦАМЭ/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ивээл дор “Жаргалантын эмэгтэйчүүд” нэгдсэн үйл ажиллагааг энэ сарын 08-ны өдөр аймгийн төв талбайд зохион байгуулав. 

Үйл ажиллагаа албан байгууллагын эмэгтэй ажилтнууд, 12 багийн иргэдийн төлөөлөл оролцсон баярын жагсаалаар эхэллээ.



Энэ үеэр 
Жаргалант сумын салбар, салбараас "Шилдэг  эмэгтэйчүүд"-ийг тодруулсан юм. Тухайлбал, "Төрийн захиргааны салбарын шилдэг эмэгтэй"-гээр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч О.Дарьжав, "Төрийн тусгай албаны шилдэг эмэгтэй"-гээр Цагдаагийн газрын Мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Д.Зандмаа, "Боловсролын салбарын шилдэг эмэгтэй"-гээр ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Физик, математикийн багш Г.Рэгзэд, "Хөдөө, аж ахуйн салбарын шилдэг эмэгтэй"-гээр “Харзны эх” мал эмнэлгийн захирал С.Нансалмаа, "Соёл, урлагийн салбарын шилдэг эмэгтэй"-гээр Нийтийн номын сангийн номын санч Ц.Мөнхжаргал, "Үйлчилгээний салбарын шилдэг эмэгтэй"-гээр нийтийн хоолны салбарын тогооч С.Нямдарь, "Бизнесийн салбарын шилдэг эмэгтэй"-гээр П.Бадамхорол, “Дэд бүтцийн салбарын шилдэг эмэгтэй”-гээр Б.Оюунчимэг, “Харилцаа холбооны салбарын шилдэг эмэгтэй”-гээр Я.Батжаргал нар тус тус шалгарч, шагналаа гардан авлаа. 

Холбоотой мэдээ