“Ээждээ би хайртай” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-03-11 16:47:43

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн цэцэрлэгүүд бяцхан сурагчдынхаа дунд “Ээждээ би хайртай” өдөрлөгийг зохион явуулж, хүүхдүүдийнхээ ээж нарыг хамрууллаа. Өдөрлөгийн хүрээнд “Сайн ээж байхын учир сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, тэд хүүхдийнхээ хүмүүжил, төлөвшлийн талаар санал бодлоо солилцож, сайн туршлагаасаа хуваалцан бие биенээсээ суралцсан юм.  

Мөн цэцэрлэг бүр “Миний хөөрхөн ээж” бүтээлийн үзэсгэлэн, “Ээждээ би хайртай” урлагийн тоглолт, “Би аав, ээжтэйгээ” хамтын үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхэд бүр хийсэн бүтээл, сурсан мэдсэн зүйлээрээ ээжүүддээ бэлэг барилаа.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж ийнхүү эцэг эх, гэр бүлийн сайн дурын оролцоонд тулгуурласан бүтээлч ажлуудыг зохион байгуулснаар эцэг эх хүүхдэдээ цаг зав гаргах, хүүхдийн хүмүүжил, төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо хэмээн цэцэрлэгийн удирдлагууд онцолж байв.

 

Холбоотой мэдээ