Зуун буудалт даамын сумын аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-03-12 10:05:34

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Засаг даргын нэрэмжит 100 буудалт даамын сумын аварга шалгаруулах өсвөр үеийн тэмцээн энэ сарын 10-11-ний өдөр боллоо. Тэмцээнийг таван насны ангиллаар явуулж нийтдээ 280 гаруй тамирчин оролцож шилдгүүдээ шалгарууллаа. 


Эрэгтэй 5-7 насанд Т.Азбаяр, 8-10 насанд Б.Тэмүүжин, 11-13 насанд Н.Хосбаяр, 14-16 насанд  П.Төртогтох нар тэргүүлсэн бөгөөд тэд бүгдээрээ Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн сурагчид байна. Харин эрэгтэй 17-18 насанд Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн М.Даваабаяр түрүүлжээ. Харин эмэгтэй 5-7 насанд А.Бархасвадмаа, 8-10 насанд Ц.Мягмарсүрэн, 14-16 насанд Б.Тунгалагтамир нар тэргүүлсэн бөгөөд тэд бас л Улсын тэргүүний цогцолбор 1-р сургуулийн сурагчид аж. Харин 11-13 насанд Г.Туул, 17-18 насанд Т.Дариймаа нар аваргалсан бөгөөд тэд Улаангом сумын Ерөнхий боловсролын 6-р сургуулийн сурагчид байна.


Тэмцээнийг Улаангом сумын ЗДТГ-аас аймгийн Даамын холбоотой хамтран зохион явууллаа.

Холбоотой мэдээ